← Нахиа

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026.10.08

Бид хэн бэ?

Нахиа бол Монголын цэцэрлэгүүдэд зориулсан хаалттай, аюулгүй мэдээллийн систем юм. Цэцэрлэг бүр өөрийн тусдаа орон зайтай бөгөөд өөр цэцэрлэгийн мэдээллийг хэзээ ч харахгүй.

Холбоо барих: info@nahia.net

Ямар мэдээлэл хадгалагддаг вэ?

Хүүхдийн нэр, бүлэг, төрсөн өдөр, харшил, эрүүл мэндийн тэмдэглэл, яаралтай үед холбогдох утас.

Өдөр тутмын ирц, багшийн бүртгэл (хоол, унтлага, тэмдэглэл, мэдэгдэл), зураг.

Багш, эцэг эхийн хооронд бичигдсэн зурвас.

Хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг.

Хэн юуг харах вэ?

Эцэг эх — зөвхөн ӨӨРИЙН хүүхдийн мэдээллийг. Ангийнх нь бусад хүүхдийн мэдээллийг харахгүй.

Багш — зөвхөн өөрийн хариуцсан бүлгийн хүүхдүүдийн мэдээллийг.

Захирал — өөрийн цэцэрлэгийн мэдээллийг.

Нахиа-г ажиллуулагч — зөвхөн нийт тоон үзүүлэлт (хэдэн цэцэрлэг, хэдэн хүүхэд). Хүүхдийн нэр, зураг, зурвасыг ХАРАХГҮЙ.

Хамгаалалт

Хандах эрхийг програмын дизайнаар бус, өгөгдлийн сангийн түвшинд шалгадаг. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй хүсэлт илгээсэн ч өгөгдөл буцахгүй.

Зураг хаалттай санд хадгалагдаж, зөвхөн эрхтэй хүнд түр хугацааны нууц холбоосоор нээгдэнэ.

Өгөгдөл хаана хадгалагддаг вэ?

Өгөгдөл Сингапур дахь Amazon Web Services-ийн дата төвд шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана. Интернэтээр дамжих үед бүх холболт шифрлэгддэг.

Нөөц хуулбарыг тогтмол авч, сэргээх боломжийг бодитоор туршсан.

Хүүхдийн зураг

Бүлгийн зурагт хүүхэд оролцох эсэх зөвшөөрлийг цэцэрлэг хүүхэд тус бүрээр тохируулдаг. Зөвшөөрөлгүй хүүхэд бүлгийн зурагт орохгүй.

Хэр удаан хадгалах вэ?

Цэцэрлэгийн өгөгдөл тухайн цэцэрлэгт харьяалагдана. Гэрээ дуусахад цэцэрлэгийн хүсэлтээр өгөгдлийг гаргаж өгөх эсвэл устгана.

Цэцэрлэгээс гарсан хүүхдийн ирцийн түүх нь тайлан, бүртгэлийн зорилгоор архивт хадгалагдана.

Таны эрх

Та өөрийн болон хүүхдийнхээ мэдээллийг харах, засах, устгуулах эрхтэй. Цэцэрлэгийн захиралдаа эсвэл info@nahia.net хаягаар хандана уу.

Өөрчлөлт

Энэхүү бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд нийтэлж, цэцэрлэгт мэдэгдэнэ.


Танилцуулга авах эсвэл захирлын код хүсэх бол бидэнд бичээрэй: info@nahia.net