Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026.10.08
Үйлчилгээний тухай
Нахиа нь цэцэрлэгийн өдөр тутмын мэдээллийг эцэг эхэд хүргэх, ирц бүртгэх, харилцах боломжийг олгодог онлайн систем юм.
Гэрээний тал
Гэрээ нь Нахиа болон цэцэрлэгийн хооронд байгуулагдана. Багш, эцэг эх нар цэцэрлэгийн олгосон кодоор системд нэгдэнэ.
Төлбөр
Эхний 1 сар үнэгүй туршилтын хугацаа байна.
Дараа нь хүүхдийн тооноос хамаарсан сарын төлбөртэй. Жилээр урьдчилан төлвөл 2 сарын төлбөр хөнгөлөгдөнө.
Үнийн өөрчлөлтийг дор хаяж 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Түр хаах
Төлбөр хугацаандаа хийгдээгүй тохиолдолд үйлчилгээг түр хааж болно. Энэ үед цэцэрлэгийн өгөгдөл УСТАХГҮЙ, төлбөр хийгдсэний дараа бүрэн сэргэнэ.
Зохистой хэрэглээ
Системд байгаа хүүхдийн зураг, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гадагш тараахыг хориглоно.
Хууль бус, доромжилсон агуулга байршуулахыг хориглоно.
Нэвтрэх эрхээ бусадтай хуваалцахгүй байхыг хүсье.
Өгөгдлийн эзэмшил
Цэцэрлэгийн оруулсан бүх өгөгдөл тухайн цэцэрлэгт харьяалагдана. Цэцэрлэг хүссэн үедээ өгөгдлөө гаргаж авах хүсэлт тавих эрхтэй.
Хариуцлагын хязгаар
Үйлчилгээг тасралтгүй, алдаагүй ажиллуулахаар бид чадах бүхнээ хийнэ. Гэвч интернэт, хостинг, гар утасны үйлчилгээнээс шалтгаалсан тасалдал гарч болзошгүйг анхаарна уу.
Нахиа нь цэцэрлэгийн сургалт, хүүхэд асрах үйл ажиллагааны чанарт хариуцлага хүлээхгүй.
Цуцлах
Аль ч тал 30 хоногийн өмнө мэдэгдэж гэрээг цуцалж болно. Цуцалсны дараа цэцэрлэгт өгөгдлөө гаргаж авах 30 хоногийн хугацаа олгоно.
Хууль
Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хуулиар зохицуулагдана.
Асуулт, гомдлыг info@nahia.net хаягаар хүлээн авна.
Танилцуулга авах эсвэл захирлын код хүсэх бол бидэнд бичээрэй: info@nahia.net